Монгол туургатан миссийн тэмцээний тайзнаа амьдралын эрхээр хагацсан аав, охин хоёр 15 жилийн дараа анх удаа уулзлаа. Халимаг улсын мисс Сарантуяа Ганбаатаровна Даваасүрэн энэхүү тэмцээнд Монголд байгаа аавтайгаа уулзах чин хүслийг тээж оролцсон гэдэг.
Түүний ээж гурван настай байхад нь өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд аав нь охиноо аван Монгол руу буцах гэсэн ч өвөө, эмээ нь өгөлгүй авч үлдсэнээр эцэг охин хоёр холбоо тасарчээ. Гэхдээ охин найз нөхдийнхөө хамт аавыгаа хайсаар ийнхүү Монголд болсон тэмцээний үеэр уулзжээ. Тэдний сэтгэл догдлуулсан мөч “Мисс Авьяас” номинацийн үзүүлбэрийн хамт тайзнаа амилан охин нь аавдаа зориулан үндэсний бүжгээ нулимс дуслуулан бүжиж алд цагаан хадаг аяга дүүрэн мэлтэлзэх сүүг өргөн барьсан юм. Энэхүү үзүүлбэрийг үзсэн хэн хүнгүй нулимсаа барьж ядан байлаа.
Тийм ээ, бид Монгол туургатан, нэг Монголчууд....
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ