П.Цэрэндавгийн “зангараг”


Ардын жүжигчин П.Цэрэндавга энэ удаад “Үргээлэг-2” кинонд тогложээ. Тэрээр киноны нээлтэд залуу уран бүтээлчдийн хамт улаан хивсний алхан оролцсон юм. Залуу уран бүтээлчид ахмад үеийн авьяаслаг уран бүтээлчдийн бүтээлдээ тоглуулан тэднээс чамгүй ихийг суралцсаар байгаа. Тэр ч утгаараа жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг “Үргээлэг-2” кинонд  театрынхаа урдаа барьдаг жүжигчдийн нэгийг ийнхүү урин тоглуулжээ. Ардын жүжигчний зангараг энэхүү бүтээлээс үнэртэн байлаа.