Юу вэ, МАН Ардчилсан намаас гишүүд урвуулсан гэнэ үү. Гэхдээ үүнийг Ардчилсан намын даргаас сонсох нь бүр ч амттай, бас алиа байлаа. МАН-аас АН-д урвасан гишүүн гэвэл Д.Арвинаас эхлээд бий л дээ. Одоо Д.Арвин гэдэг хүн бараг мартагдах шахсан. Ардчилал айхтар хөгжихөөр аль нэг намд урвахад гайхах хэрэггүй, “Өөр дэлгүүрээр үйлчлүүлэх болсон”-той адилд тооц гэдэг юм билээ. Харин “Монгол Ардчилал” өөр. Урвагч гээд үздэггүй хачин сэтгэхүйтэй л дээ.
Зиа ингээд Ардчилсан намыг, тус намын даргыг шүүмжилсэн бол тэр хүнийг МАН-ын захиалгаар намыг “хагалсанд” тооцож “Тийм хүмүүсээсээ салах” нь байна шүү. Намынхаа ҮЗХ-г хуралдуулж чадахгүй, ээлжит бус чуулган зарлах захирамж гаргах дуртай ч ирцээ бүрдүүлж чаддаггүй З.Энхболд даргын бухимдал үүгээр тайлагдана гэж үү. З.Энхболд гэдэг улстөрч М.Энхболд гэдэг даргын өөдөөс эгцэлж хараад “Та манай намынханд захиалга өгч намайг шүүмжлүүлдгээ боль” гээд “гүтгэчихэж” чадах болов уу.
Ардчилсан нам олонх шахам болчихоод, Засгийн эрх барих санаачилгыг гартаа атгачихаад гишүүдээ МАН-д алдаад байвал одоо МАН-д баяр хүргэх нь зөв биз дээ. Ардчилсан нам дотор “Ардчилал” гэдгийг зөв ойлгоод байгаа хэдэн “хүүхэд” бий. Тэд олон нийтэд маш их таалагдаж буй. Наад зах нь намын дарга руугаа оймс шидсэн Л.Наранбаатар, “Таны удирдаж байгаа Ардчилсан нам дотоод удирдлагагүй болсон” гэж хэлээд захиалгат урвагчаар тодроод байгаа тэр эмэгтэй ч гэсэн тэдний эд, эс юм.
“Алдаа ихт” Н.Алтанхуягийг АН-ыг даргалж байхад ийм үзэгдэл байгаагүй. Яагаад гэж үү? Н.Алтанхуяг бол З.Энхболд шиг “Дарангуйлагч байх” хүсэлгүй ил цагаахан хүн байлаа. Яг л хочлоод байсан “Задгай цагаан” гэдэг шигээ. Тэр байдалд нь дуртай, хайртай хүн ч цөөнгүй байж. Н.Алтанхуяг эвлэлдэн нийлүүлэх гэж хичээдэг байсан, тэр хэрээрээ фракц бүрт түүнийг дэмжигчид арвин байсан бол З.Энхболд “Фракцгүй болгох” уриалга хэлэх хэрнээ Х.Баттулгаас өөр түүнийг дэмждэг хүч хаана байсан юм бэ. Юун “Шонхор” фракц. Одоо танхимын зарчимдаа үнэнч үлдэж Ч.Сайханбилэгийн талд зогсох болсон. Тэгээд ч “Шонхорууд” дарангуйлалд дуртай байна гэж үү.
Харамсалтай нь З.Энхболдын “таяг” хугарах гээд байдаг. Тодруулбал түүний гол найдвар Х.Баттулгын булхай илэрч “дагагчид” нь айгаад зугтсан. Ядахдаа З.Энхболдын зөвлөхүүд тэр аяараа Х.Баттулгын хүмүүс. Хуулийн зөвлөхөөс нь эхлээд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхад яаж тийм зөвлөхүүдээсээ салахгүй байгаа даргад итгэх юм бэ.
Нэг иймэрхүү нөхцөл байдал дунд АН-ын дарга өөрийнхөө бий болгосон айдаст автаж, намынхаа гишүүнийг өөрөөсөө түлхэж, өөрийг нь магтан дуулаагүйд цухалдаж суух гэж дээ. Тэр утгаар нь харвал З.Энхболд даргын үед АН-ынхан олуулаа байгаа мөртлөө гишүүнээ өрсөлдөгч намдаа алдаж, намынхаа ҮЗХ-г хуралдуулж чадахгүй, ээлжит бус чуулган зарлахаараа хүчин мөхөстөж, намын дарга нь гишүүнийхээ оймсны бай болж байгаа нь түүхэнд бичигдэж үлдэхдээ ямар харагдах бол. Чуулган гэснээс МАН-гүйгээр Их хурлын даргаа томилж чадсан хэрнээ одоо МАН-гүйгээр хуралдахгүй байгаа нь ч гэсэн Д.Лүндээжанцан гишүүний нэгэнтээ хэлсэнчлэн “Азарга муугийнх” биш гэж үү. Энэ янзаараа бол олон гүү нь сувайрах нь ээ дээ...
Г.Сүрэн
zaluu.com
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ