“ТЭНГЭРИЙН МОДУН” ТББ-ЫН ТЭРГҮҮН Г.БАТХҮҮГИЙН ХОЁРДОГЧ ХАЙР НЬ МИСС Т.БАТЦЭЦЭГ ҮҮ?


Мисс Т.Батцэцэг “Тэнгэрийн модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү нарын хайрын романс ил болов хэмээн сайтуудаар цацагдах боллоо. Г.Батхүү мисс Т.Батцэцэгтэй болзох болжээ. Тэд өнгөрсөн амралтын өдөр “Туушин” зочид буудлын "Соёмбо" танхимд болсон "Missosology Mongolia" загварын шоунд  хамтдаа ирсэн байна.  Үүнийг уншсан олон хүмүүс гайхаж байгаа билээ. Учир юу гэвэл саяхан нээлтээ хийсэн "Ороолон" МУСК-ны гол дүрийн жүжигчин болох Ц.Эрдэнэцэцэг буюу Ээнээтэй “Тэнгэрийн модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү хайрын романс үүсгэж саяхан болсон төрсөн өдрөөр нь хүртэл гэнэтийн surprise барьж бөгж бэлэглэсэн билээ. Тэгвэл энэ ээдрээт “Тэнгэрийн модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү гэгч залуу чухам хэн бэ? Олон улсын хэмжээнд продюсер хийдэг. Оросын зах зээлийг монголд оруулж ирж “Рекитер-2” киног нээсэн гэдэг. 

Тэгвэл мисс Т.Батцэцэг жүжигчин Ц.Эрдэнэцэцэг хоёрын хайрын эзэн нэлээн хөрөнгө мөнгөтэй болох нь тодорхой. Гэвч энэ хоёр бүсгүй хөрөнгө мөнгөнд нь болсон уу эсвэл жинхэнэ хайр уу гэдэг нь олны эргэлзээг төрүүлээд байгаа билээ. Тэгэхээр Г.Батхүү  гэгч залуу хэнтэй нь жинхэнэ хайрын романс үүсгэв.