Чингис хаан нисэх буудалд онгоц шатаагүй гэв


Өнөөдөр 13:00 цагийн үед нийслэлийн Чингис хаан нисэх онгоцны буудалд онгоц шатаж байгаа тухай мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан. Тодруулбал, тус нисэх онгоцны буудлын хашаанд их хэмжээний утаа гарч байгаа зураг цахим орчинд тарсан юм. Энэ талаар Онцгой байдлын албанаас “Онгоц шатсан зүйл байхгүй. Онгоц байдлын алба болоод хүчний байгууллагуудын хамтарсан сургуулилт болсон” хэмээн тайлбарлалаа.

Б.ГЭРЭЛsurguulilt