Хяналтын төхөөрөмжөөр хариуцлага тооцох журмыг хүчингүй болгов


Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журмыг хүчингүй болгов.

 

2013 оны 80 дугаар тогтоолоор баталсан уг журмын дагуу Захиргааны хариуцлагын тухай хуулиар хариуцлагын тухай хуулиар хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд торгууль ногдуулан, мэдэгдэх хуудсыг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргүүлдэг байсан. Энэхүү ажлыг 2013 оны наймдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн.

 

Тэгвэл 2015 онд УИХ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан хууль зүйн сайд тушаал гаргаж, бэлэн бус хэлбэрээр торгууль ногдуулах журам баталсан. Энэ нь хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журамд нийцэхгүй болсон учир ийм шийдвэр гаргажээ.