Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Л.Гансүх нарт холбогдох хэргийг 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцээд Б.Мөнгөнтуяад холбогдох Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажээ.
Мөн Л.Гансүх нарт холбогдох хэргээс нүүрсний жингийн зөрүү, нүүрс шигшиж ангилах тоног төхөөрөмжийн түлшний зардал, тоног төхөөрөмж түрээсийн зардалтай холбоотой хохирол учруулсан гэх зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх “… нүүрсний үнийн зөрүүнээс 1 тэрбум 730 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэснийг 1 тэрбум 130 гаруй сая төгрөг болгон өөрчилжээ.
Хуралдаанаас Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ялыг улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сар хорих ял болгон өөрчилсөн байна. Харин Н.Даваахүүд төрийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 15 сая 360 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, цагдан хоригдсон 44 хоногийг тухайн үеийн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн хасч, торгох ялын хэмжээг 6 сая 912 000 төгрөгөөр тогтоов.
Эх сурвалж: mnb.mn
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна