Ерөнхийлөгч Их тэнгэрийн аманд 150 жиргээч, фэйсбүүкчидтэй уулзана


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11:00 цагт Их тэнгэрийн аманд 150 жиргээч, фэйсбчидтэй уулзах юм байна. тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Он гарснаас хойш 3 дахь цуврал уулзалтаа маргааш хийнэ. Энэ удаа нийгмийн идэвхтэй залуусын болон Нүүр ном, Жиргээчдийн төлөөлөлтэй уулзана. 11.00 цагаас Facebook, Twitter-ээр шууд дамжуулна” гэв.

 

Энэхүү уулзалтын тухай сошиалд мүүний эсрэг шүгэл үлээсэн иргэн Э.Цэрэндолгор “Мөнхбаясгалан дөнгөж сая над руу утсаар залгаж Ерөнхийлөгчийн туслах Чулуунбилэг хэмээх эрхэм, Цэрэндолгор миний биеийг маргааш буюу 2016.03.24-ны 11 цагт Их Тэнгэрийн Аманд 150 жиргээч, фбчид ирэх Мүүний тухай тайлбар өгөх асуулт хариултанд урилаа. Гэхдээ би очихгүй. Улс орны амин чухал асуудалд ингэж хариулдаггүй байхгүй юу, Ерөнхийлөгчөө!” хэмээн бичжээ.