Эбигийн тэсрэлт


УДЭТ-ын жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг өнгөрсөн амралтын өдөр “Үргээлэг-2” киноныхоо нээлтийг хийн үзэгчдийн хүртээл болгосон билээ. Хүннү театрт болсон “Үргээлэг-2” киноны нээлтийн арга хэмжээнд кино багийнхан болон тэдний гэр бүл, найз нөхөд, үзэгчид хүрэлцэн ирсэн юм.

 

Найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэгийн хувьд ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа хоёр дахь уран бүтээл нь бөгөөд тэрээр өмнө нь “Аав” киног найруулан маш тухайн жилдээ Монголын академи авардсаас зохион байгуулдаг кино наадмаас “Шилдэг бүтээл” шагналыг хүртэн тэрээр “Шилдэг найруулагч”-аар шалгарч байсан билээ.Энэ удаад тэрээр үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан “Үргээлэг-2” киног найруулан өөрөө гол дүрд нь тоглосон юм.

“Үргээлэг-2” кино нээлтээ хийсэн цагаасаа хойш үзэгчдийн дунд эрэлт ихтэй байгаа юм. Тэрээр энэ удаад дахин тэсрэлт хийж чадсан юм.