Энэ сарын 17-ны өдөр буюу өнгөрөгч пүрэв гаригт Монгол Улсын далбааг ашиглан Хойд солонгосын усан онгоц 3000 гаруй тонн нүүрс тээвэрлэн БНСУ-ын Бусан хотын боомтод ирсэн талаар тус улсын хэвлэлүүд онцолжээ.
БНСУ-ын хэвлэлд:
“Өнгөрөгч пүрэв гаригт БНСУ-ын далайн боомтод Монгол Улсын далбаа бүхий усан онгоц нэвтэрсэн байна. Пүрэв гаригийн 11:45 минутад далайн боомтын эргүүлээс ирсэн мэдээллийн дагуу тус хөлөг онгоцод шалгалт хийхэд Хойд Солонгосын усан онгоц болох нь тогтоогдсон байна.
Тус хөлөг онгоц нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс батлан гаргасан 2270-р тогтоолоор хориг тавьсан, хар дансанд бүртгэлтэй Хойд Солонгосын 31-н усан онгоцны нэг болох нь нотлогдлоо. Энэхүү усан онгоц нь өнгөрөгч мягмар гаригт Пхеньяны ойролцоо Нампо боомтыг дайран өнгөрөхөд нь далайн эргүүлийнхэн хөлөг онгоцыг саатуулан шалгахад “Монгол Улсын далбаатай тус усан онгоцны ахмад Чеонжин боомт орох хуваарьтай Монголын усан онгоц” гэж худал мэдүүлсэн байна.
Хойд Солонгосын эсрэг авсан 2270-р тогтоолын дагуу БНСУ-ын хилийн боомт тэдний хувьд хаалттай бөгөөд анх удаа Монгол Улсын далбааг ашиглан Хойд Солонгосын усан онгоц боомтод нэвтэрч байгаа нь албаныхныг нилээдгүй сандралд оруулаад байна” гэжээ.
зарим эх сурвалжуудын дурьдсанаар “Тус онгоц 3600 тонн нүүрс ачиж явсан байна. Эдийн засгийн хориг тавигдсаны дараа энэхүү усан онгоц Хятад, Орос болон Флиппин улсын боомтыг нэвтрэх гэж байгаад саатуулагдаж байсан байна. Хойд Солонгосын эсрэг эдийн засаг хориг арга хэмжээ авагдаад байгаа энэ үед ямар учраас Монгол Улсын далбааг ашиглан далайн тээвэр хийсэн талаар нь албаныхан одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. БНСУ-ын засгийн газрын Хойд солонгосын далайчдын энэхүү үйлдэлд ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй, одоогоор шийдэлд хүрээгүй байна” хэмээн мэдээлжээ.
Эх сурвалж: http://english.donga.com/List/3/all/26/527960/1
http://english.yonhapnews.co.kr/national/2016/03/17/0302000000AEN20160317006400315.html?643af8f8
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна