БНСУ-д ажиллаж амьдардаг Монгол Улсын иргэн А /30 настай/ энэ сарын 22 буюу өнгөрсөн шөнийн 01:30 цагийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн ноцтой осол гаргажээ. Ослын улмаас түүнтэй хамт явсан зорчигч Б /32 настай/ газар дээрээ амиа алдаж, Ц /55 настай/ хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн тухай эх сурвалж мэдээллээ.
Тэд хамт ажилладаг залуугийнхаа төрсөн өдрийг тэмдэглээд буцаж яваад замын хажуугийн шонг мөргөснөөр ийн осолдсон талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан жолооч А-г одоо Чоннам аймгийн цагдаагийн газар саатуулан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж.
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна