Дуучин Нэ-Ёогийн гэргий Кристал Рени амаржиж, хүүтэй болжээ. Хосууд энэ сарын 15-нд хүүгээ өлгийдөн авсан байна. Нэ-Ёо энэ талаар өөрийн инстаграмдаа хүүтэйгээ авахуулсан зургаа нийтлээд “Би үнэхээр жаргалтай байна. Энэ аз жаргалыг ямар үгээр илэрхийлэхийг мэдэхгүй. Гайхалтай бэлэг явуулсан бурхандаа болон эхнэртээ баярлалаа” гэж бичжээ. Тэд өнгөрсөн сарын 21-нд Нью Йорк хотноо хуримаа хийсэн билээ.
Одоогоор хүүгийн нэр нууц байгаа юм. Шинэ хүн эцэг, эхийнхээ хамтаар ирэх сард худалдаанд гарах “People” сэтгүүлийг чимэхээр болжээ. 36 настай дуучин эхнэрээсээ 10 насаар ах юм. Тэрбээр өмнө нь хоёр удаа гэрлэсэн бөгөөд өмнөх гэрлэлтээсээ хүү, охинтой билээ.
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна