Монгол Улсын Гавьяат жүжигчин, гоцлол дуучин Г.Ариунбаатар алдарт Мариинский театрын тайзнаа дуулсан юм. Тэрбээр энэ сарын 20-нд тус театрт тоглосон Ж.Пуччини “Тоска” дуурийн Скарпиад дуулсан байна. Дуурийн симфони оркестрыг дэлхийн нэрт удирдаач Валерий Гергиев удирдан тоглуулсан бөгөөд дуучин Г.Ариунбаатар өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тус театрын гоцлол дуучнаар ажиллаж байгаа юм.
Мариинский театрт эгшиглэсэн “Тоска” дуурийг УИХ-ын гишүүн Д.Арвин, УИХ-ын гишүүн Б.Наранхүү нар үзэж сонирхсон байна. Тэд тоглолтын дараа гавьяат жүжигчин Г.Ариунбаатартай хамтдаа гэрэл зургаа авахуулан дэлхийн нэрт удирдаач Валерий Гергиевтай уулзжээ. Б.наранхүү гишүүн алдарт удирдаачид алтан гэрэгэ бэлэглэжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна