“Монгол туургатан мисс”-ийн тэмцээн энэ сарын 20-нд буюу өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
Миссийн тэмцээнд Монголоос гадна Монгол туургатан Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс оролцож байгаа бөгөөд тэд “Фото мисс” номинацид ийнхүү өрсөлдсөн юм.
Энэхүү тэмцээний хүрээнд оролцогч бүсгүйчүүд “Сүүн дусал” хүмүүнлэгийн аянд оролцоно.
Учир нь дэлхийн миссийн тэмцээнд “Мисс Гүүдвилл” буюу энэрэнгүй тусч номинаци багтдаг бөгөөд Монгол туургатны миссийн наадамд ч энэхүү номинаци албан ёсоор орж байгаа аж. Тиймээс оролцогч гоо бүсгүйчүүд наадмын хүрээнд энэ сарын 23-нд эхлэнэ. Оролцогч бүсгүйчүүд аяны хүрээнд үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниудаар орж хандив цуглуулах юм байна.
Энэхүү хандиваа бүхэлд нь Хүрээ амаржих газар буюу хуучнаар II амаржих газрын Эх нялхсын эрчимт эмчилгээний тасгийг тохижуулахад зориулах юм байна.
Тус амаржих газар нь байгуулагдаад 60 гаруй жил болохдоо нэг ч удаа засвар хийж байгаагүй аж.
Тиймээс ирээдүйн ээж болох миссүүд маань “Монголын үрс маш олон болтугай” хэмээн ерөөж энэхүү аяныг өрнүүлэхээр болжээ. “Монгол туургатан мисс" тэмцээн олон улсын миссийн тэмцээний жишгээр 6 төрлөөр шилдгээ тодруулна.
Мисс модель
Мисс фото
Мисс авьяас
Мисс бикини
Мисс үндэсний хувцастай
Мисс гүүдвил /оюунлаг, ухаалаг, тусч/ гэсэн номинациудаар шилдгүүдээ шалгаруулна.
Мөн энэхүү төрлөөс гадна "Дэд мисс", "Тэргүүн мисс"-ийг тодруулан урамшуулан шагнах юм. Тэргүүн мисс 30 сая төгрөгийн эзэн болох бол дэд мисс 10 сая төгрөгийн эзэн болно.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа