Уран бүтээлч аавын хүү гэдгээ авьяас чадвараар батлан харуулж буй залуу уран бүтээлч бол Б.Чингүүн. Бээжингийн кино урлагийн академийг найруулагч мэргэжлээр дүүргэсэн тэрээр сургуулиа төгсөөд эх орондоо суурьшиж богино хэмжээний киногоор занималдах болсон. Б.Чингүүний бүтээлүүд шинэлэг санаа, өгүүлж буй өгүүлэмжээрээ бусдаас өөр байж чаддаг нь үзэгчдээс өндөр үнэлгээ авдаг. Сүүлийн үед телевизийн олон ангит кинонд найруулагчаар ажлаад завгүй байгаа тэрээр мэргэжил нэгт нөхдийнхөө уран бүтээлийг сонирхохоор кино театрыг зорихоос бусдаар олон нийтийн арга хэмжээнд барагтай бол оролцоод байдаггүй.
Гучин насны босгон дээр яваа ганц бие, царайлаг, залуу уран бүтээлч маань шинэ залуу жүжигчидтэй нэр холбогдох нь цөөнгүй. Нэг хэсэг хүүхэдтэй эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой болж, нэг гэрт орох дээр тулаад, ээжийн эсэргүүцлээс болж салсан гэгдэж байсан тэрээр сүүлд драмын театрын залуу жүжигчин А.Ганчимэгтэй нэр холбогдоод авсан.
Уран бүтээлч хүмүүс болсон хойно ажил хэргийн шугамаар уулзаж ярилцах зүйл цөөнгүй байдаг нь тэднийг ийнхүү нэр холбогдоход хүргэдэг биз. Ямартаа ч найруулагч залуу маань сайн уран бүтээл хийхэд бүх анхаарлаа хандуулж байгаа учир гэр бүлтэй болох тал дээр нэг их яарахгүй байгаа гэсэн.
Том охиноо 9-13 нас хүртэл нь хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо
Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд