Урлагийн ертөнцөд өөрийн орон зайг хэдийнэ эзэлсэн дуучин бол яах аргагүй СТА Х.Болормаа билээ. Түүний уран бүтээлийг хүсэн хүлээдэг, даган дуулдаг сонсогчид олон.
Түүнийг зөвхөн нийтийн дуучин хэмээн тодорхойлж боломгүй. Учир нь нийтийн дуу, поп дуу хоёрыг хослуулан бүтээсэн дуунууд нь ч олны таашаалд нийцсэн байдаг. Тухайлбал, поп өнгө аясаар хийгдсэн “Намрын өнгө орлоо ээжээ” хэмээх дууг нь сонсоогүй, мэдэхгүй хүн үгүй билээ.Тэрбээр анх гарч ирсэн цагаасаа л Говь-Алтай аймгийн Шарга сумаараа овоглож, уран бүтээлээ туурвиж эхэлсэн.
Тиймдээ ч түүнийг зөвхөн Шарга сумынхан төдийгүй Алтай нутгынхан нь нутаг элэгтэй дуучин хэмээн ихэд хүндэтгэлтэй ханддаг аж.Х.Болормаа дуучины ээж цангинасан, часхийсэн хоолойтой, ардын дууг маш донжтой дуулдаг хэмээн нутаг усандаа гайхагддаг байж. Залуу сайхан насандаа урлагийн алив уралдаан, наадамд оролцож тэргүүн байруудыг эзэлж явсан тухай дуучин маань дурссан байддаг. Мөн түүний эмээгийн дуулахыг сонсох гэж хаа холоос хүмүүс зорьж очдог байж. Үүнээс Х.Болормааг удам дагасан авъяастай, дуучин хэмээн хэлж болохоор байна.
Түүний хань манай урдаа барьдаг хөгжмийн найруулагч Аранзаа гэдгийг хүн бүр мэднэ. Сүүлийн жилүүдэд нам жимхэн амьдрах болсон тэрээр саяхан болсон нэгэн арга хэмжээнд ийн олны өмнө гарсан юм. Магадгүй тэрээр урлагт эргэн ирж байгаа бололтой.
Том охиноо 9-13 нас хүртэл нь хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо
Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд