Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий удирдаач Н.Буянбаатар нь ардын урлагийн гайхамшгийг дэлхий дахинд таниулахад хувь нэмрээ оруулж яваа авьяаслаг уран бүтээлч юм. Тэрээр саяхан болсон киноны нээлтэд ийнхүү манай дуранд өртсөн.
Дэлхийн олон оронд ардын урлагаа сурталчлан таниулахын сацуу эх орондоо ирсэн жуулчид, зочид төлөөлөгчдөд соёлын өвөө сонордуулан байгаа тэрээр хэтэрхий даруухан нэгэн. Тэрээр 2001 онд Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаасан бөгөөд өдгөө ч энэ цолоороо дуудуулсаар яваа.
Тэрээр 2006-2010 онуудад БНСУ-д тоглогдсон "Монголын сайхан орон" Үндэсний Их найрал хөгжмийн концерт, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэтгэлийн концерт, Ардын хувьсгалын ойн хүндэтгэлийн концертуудад, Ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөн 20 жилийн ойн хүндэтгэлийн концерт, Монголын тулгар төр байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жил, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 зэрэг ойн концертуудыг удирдан тоглуулсан авьяаслаг удирдаач юм.
Хийсэн бүтээсэн ихтэй ч эгэл даруухан удирдаачийг бид энэ удаад онцоллоо.
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо