Ирэх
дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн микро автобусыг үйлчилгээнд явуулахааргүй болсон. Иргэдэд үйлчилгээ үзүүлж буй 390 гаруй микро автобусны ердөө 37 нь буюу 2003 оны микро автобусууд наймдугаар сарыг хүртэл үйлчилгээнд явах юм. Үүнийг Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон, Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн гишүүд эсэргүүцэн жагсаж байна.

Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн дарга Ц.Батчулуун:
-ШААРДЛАГА ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БОЛ МИКРОНУУДАА ШАТААНА-
-Та бүхэн өнөөдөр юуны төлөө жагсаж байна вэ?
-Бид энэ хүмүүсийг амьдралтай, ажилтай, хөдөлмөртэй болгохын тулд л жагсаал цуглаан хийж байна.
-Яг хэдэн микро жагсаалд оролцож байна вэ?
-Яг одоогийн байдлаар 100 гаруй микро, 500 орчим хүн цуглаад байна. Уг нь зүй ёсондоо 1000 гаруй микро, 2000 орчим хүн цуглах ёстой. Өнөөдөр жагсаал цуглааны эхний өдөр учир бид цөөхүүл зогсож байна аа. Бас талбайд багталцахгүй гэсэн шалтгаан байна.
-Та бүхэн нийслэлийн удирдлагуудад ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Тэд стандарт гэдэг юмаар биднийг ажил, амьдралгүй болгож байна. Тэд микро автобусны стандарт гэдэг юм гаргасан. Тэгсэн мөртлөө төр засаг, зохицуулж байгаа Нийтийн тээврийн газар гэдэг юм нь алагчилсан хуулиар энэ ажлаа явуулж байна. 2003 оны микро автобусны стандарт мөн адил дууссан шүү дээ. Энэ 100 гаруй микрог наймдугаар сарын 01 хүртэл явуулаад бусдыг нь зогсооно гэдэг нь юу гэсэн үг юм бэ. Бидний тавьж буй шаардлага бол “Биднийг улиралд нэг удаа оношилгоогоор оруулаад, үйл ажиллагааг минь хэвийн явуулж байгаачээ” гэсэн хүсэлт. Төр засаг та бүхэн парк шинэчилж чадахгүй байна, ажлын байраар хангаж чадахгүй байна. Энийгээ чаддаг болсон үедээ энэ үйл ажиллагаагаа хийгээчээ. Өөрөөр хэлбэл, бидний ажиллах амьдрах нөхцлийг бүрдүүлээгүй байж бид нарыг торгох, яллах, шийтгэхээ урьдал болгох юм.
-Микро автобусууд оношлогоондоо орсон уу? Зорчигчдын аюулгүй байдлын бодолцож үзсэн гэж тайлбарлаж байсан?
-Орохын хувьд бид оношлогоондоо тогтмол ороод явдаг. Гэтэл одоо үйлчилгээнд явахаас хасагдсан гэдэг шалтгаанаар заримыг нь бас оношилгоонд оруулахгүй байх явдал ажиглагдаад байна.
-Дөрөвдүгээр сарын 1-нээс шийдвэр хэрэгжээд эхэлбэл, та бүхний тавьж буй шаардлагыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирвэл та бүхэн хэрхэхээр төлөвлөөд байна вэ?
-Бидний энэ жагсаал бол эхний дохио. Дараа нь тэмцлийн бүр хурц хэлбэрийг сонгоно. Нэгэнтээ талхныхаа мөнгийг олж чадахгүй, боломжгүй болж байгаа юм чинь бид хэд хэдэн микро автобус шатаана. Одоогоор бидэнд бэлдсэн 2-3 микро бий. Мөн микронуудынхаа түлхүүрийг төмрийн хог дээр дарга нарт гардуулан өгнө гэсэн төлөвлөгөөнүүд бий. Бид 20 жилийн турш төрийн хийх ёстой ажлыг өөрсдийн хөрөнгөөр хийсэн. Үүнийхээ хариуд бид ийм шийдвэр хүрээд байна. Бид Нийслэлийн удирдлагуудад маш олон албан бичиг хүргүүлсэн ч нэг ч хариу алга байна шүү дээ.
Б.ГЭРЭЛ
Эх сурвалж Medee.mn
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна