“Мөнхийн реп” найзуудаа дэмжив


Саяхан болсон Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар рок, поп урлагт нэгэн үе болон орж ирж уран бүтээлээрээ өрсөлдөж байсан  “S4”, “Motivе”, “Нэгэн зүгт”, “Sync” хамтлагийнхан нэгдэн “Best Hits Boys Bands Live Show” тоглолтоо толилуулсан. 

 

Энэхүү тоглолтод тэдэнтэй нэг цаг мөчид уран бүтээлээ туурвиж байсан хамтлаг дуучид  ирж тоглолтыг нь дэмжин үзсэн юм. Тэдний нэг бол монголын хип хоп урлагт өөрсдийн нэр мөрийг тодоор бичсэн “Мөнхийн реп” хамтлагийн байсан байлаа. Тэд найзуудаа ийнхүү дэмжин байхдаа манай дуранд өртсөн юм.