МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа гишүүд, ялангуяа намын “буянаар” албан тушаалт очсон хүмүүсээсээ мөнгө нэхэж, дарамталдаг талаар УИХ-ын дэд дарга Л.Цогт телевизэд өгсөн ярилцлагадаа ил тод илчлэв. Өмнө нь авлигын хэргээр баригдсан Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба ч намынхаа хандивт авсан мөнгийг авч яваад баригдсан тухайгаа битүү хатуу мэдэгдсэн. Тэгвэл МАХН-ын нарийн бичгийн дарга П.Цогтбаатар ч энэ хэрэгт холбоотойгоор АТГ-т шалгагдаж буй.
УИХ-ын дэд дарга Л.Цог “Н.Энхбаяр дарга намайг 1 сая доллар өг гэж хэлсэн” гэдгийг ETV-д нэвтрүүлгээр дамжуулан хэлсэн нь шуугиан тариад байна. Тээр “2012 онд Эрдэнэтэд нэр дэвшихэд намын дарга хандив нэхсэн, тухайн үед найз нөхдөөсөө бага сага юм цуглуулж өгч байсан. Дээр нь өнгөрсөн жил Сөүлээс над руу утасдаж 1 сая доллар өг гэсэн. Би хаанаас олох вэ гэхэд чи миний хүчинд намын нэрээр албан тушаалд очсон хүн өгөх ёстой гэсэн. Харин "Би чадахгүй тиймдээ хүрч байгаа бол албан тушаалаа ав надад энэ нам чинь хэрэггүй"гэхэд, за нээрээ та ч хаанаас олох билээ дээ. Би хэдэн сайдтайгаа ярья даа гээд утсаа тасалсан” гэдгийг хэлсэн байна. Тэрээр мөн авлига хээл хахуулийн булхай нь илрэхээр хэлмэгдэж байна гэдгээ зогсоох хэрэгтэйг сануулсан юм.
Н.Энхбаяр өмнө нь өөрт нь авлига өгөхийг оролдож байсан ч аваагүй гэж ярьж байсан бол үнэн хэрэгтэй намынхнаасаа мөнгө нэхэж дарамталдаг бололтой. Магадгүй энэ ярианаас үүдэн АТГ-тай асуудалтай буй МАХН-ын дарга дахиад дуудагдаж мэдэх нөхцөл байдал үүсч болзошгүй байна.
Л.ХАЛИУ
Эх сурвалж News.mn
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна