Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтийн гар урчууд” компанийн ажилчид өргөн нь 1.8 метр, урт нь 100 метр эсгий ширмэл аравч урлаж, “Гиннесийн ном”-д бүртгүүлэхээр зорьж буй гэнэ. Энэ ажлыг тус хоршооны захирал Ж.Нарантуяа, нөхөр Д.Нэргүйн хамт санаачилжээ. Тус ажлыг санаачилсан Ж.Нарантуяа “Бүтээлийн зургийн ажил 14 хоногийн хугацаатай хийгдэж, 20 метр хар зургаа зурсан. Одоогоор 10 метр эсгий аравчны зургийг зурж, оёдлоо хийж дуусч байна.
Ажлын явц 10 хувьтай л байна. Үлдсэн 90 метр эсгий аравчыг хийхэд санхүү хөрөнгө мөнгө шаардлагатай байгаа. 5 метр эсгийн дээрээ зургаа зурахдаа 2 цаг зарцуулдаг. 10 метр эсгий аравчинд 5 сая орчим төгрөгийн санхүүжилт орсон байна. Тухайлбал 1 метр эсгийг 29500 төгрөг, нэг ширхэг утас 6000 төгрөгөөр худалдан авч оёж байгаа” хэмээжээ. Дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх эсгий аравчин дээр 13 дугаар зууны үе, Чингис хааны амьдрал ахуй, тухайн үеийн монгол түмний аж байдал, ёс заншлыг харуулах юм байна.
Одоогоор "Монголын нууц товчоо"-ноос сэдэвлэсэн зураг бүхий 10 метр эсгий ширмэл бэлэн болсон аж. Нийт 15 оёдолчин ирэх зургаадугаар сарын 1 гэхэд 100 метр үргэлжилсэн ширмэл аравчийг бэлэн болгохоор ажиллаж буй юм байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна