Сонгууль хаяанд ирлээ. Нэр дэвшигчид сонгуулиар хэрхэн ялалт байгуулж суудалтай үлдэх тухайгаа аль хэдийн төлөвлөөд эхэлчихсэн. Зарим нь өөрийнхөө зурагтай аяга, таваг, календари, хувин сав тэр ч байтугай пидон хүртэл тарааж ард олныг баясгаад авсан.
Энэ 76 дотор чинь ижил хэмжээний баячууд байдаггүй бололтой. Хэтэвчиндээ тааруулж тойргыхондоо бэлэг тараадаг юм байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү саяхан “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Тэрээр, цаана чинь нэг нөхөр нэг, нэг сая төгрөг 1000 хүнд өгөөд, их хурлын гишүүн болчихжээ. “Манай 76 дотор ийм хүн байна. Тэр хүн чинь 83 тэрбумтай юм чинь яах юм. Өмнө нь орд газар хулгайлаад жаахан хувиа зарчихгүй юу. Нэг тэрбумыг тараалаа гээд тэр хүн чинь 82 тэрбум төгрөгтэй л болно биз дээ. Энэ бол тэдэнд их мөнгө биш. Ирэх сонгуульд ийм аргаар гарчихна гэсэн бодолтой ихэнх нь сууж байгаа юм билээ” гэж ярьсан байна.
Эх сурвалж Amjilt.com
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна