Хэзээний олны хараанд өртөх дуртай Ким Кардашиан энэ удаад бяцхан хүүгийнхээ зургийг нийтэд дахин дэлгэлээ. Тэрээр жирэмснийхээ бүхий л явцад өндөр өсгийтөөр гангаран байсан бөгөөд алхам тутмаа нийтийн сүлжээнд гэрэл зургуудаараа тайлагнан байсан.
Хоёр дахь хүүхдээ өлгийдөн авснаас хойш нам жим байсан тэрээр ийнхүү өнгөрсөн амралтын өдрийн өглөө өөрийнхөө наран болсон хүүгийнхээ зурагтай мэндчилжээ. Тэрбээр өнгөрөгч 12-р сард хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд Сэйнт хэмээн нэрлэсэн.
Хүүгээ төрүүлснээс хоёр долоо хоногийн дараа хүүгийнхээ анхны зургийг олон нийтэд үзүүлсэн юм.Өдгөө дөрвөн сартай Сэйнт Вэстийн шинэ зургийг Ким цахим ертөнцөд тавьсан бөгөөд чи бол миний өглөөний наран хэмээн өхөөрдөж дууджээ. Селфины хатан хаан гэгддэг Ким Кардашианы охин Норд Вэст харин зургаа авахуулахаас айдаг тухайгаа ээжтэйгээ ярьж буй дүрс бичлэг байдаг юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна