56кг-д Э.Цэндбаатар аварга боллоо
Мөн тус тэмцээнд 56кг-д Э.Цэндбаатар аварга боллоо. Азийн хүүхдийн наадмын мөнгө, Азийн залуучуудын хүрэл медальт Э.Цэндбаатар хагас шигшээд Германы Шарафа Раманыг техникийн илт давуугаар буулгаж авсан.Аваргын төлөө Азийн Наадмын мөнгөн медальт, АИБА-Пробоксын тэмцээнээр аваргалж олимпийн эрхээ авсан Хятадын Занг Жиавейг 2:1-ээр ялж түрүүллээ.
49кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ алтан медаль хүртлээ
ХБНГУ-д 43 дахь удаагаа зохион байгуулагдаж буй "Химийн цом" олон улсын тэмцээнд манай дөрвөн боксчин алтан медалийн төлөө тулалдахаар шалгарч үлдээд байсан билээ. Тэгвэл финалын тулаанд 49кг-д зодоглосон ОУХМ Г.Ган-Эрдэнэ түрүүллээ.Тэрбээр хагас шигшээд Германы боксчин Кристос Черакисийг 3:0-ээр ялж шигшээд шалгарсан. Аваргын төлөө мөн л зохион байгуулагч орны Алберто Мустафитай өрсөлдөж 2:1-ээр ялсан байна.“Химийн Цом”-оос мөнгө, хүрэл медаль хүртээд байсан ОУХМ Г.Ган-Эрдэнэ ийнхүү анх удаа түрүүллээ.
64кг-д ОУХМ Б.Чинзориг мөнгөн медаль хүртлээ
Түүнчлэн 64кг-д ОУХМ Б.Чинзориг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр өнгөрсөн жил энэ тэмцээнээс алтан медалийн эзэн болж байсан удаатай.Химийн Цом”-ын өнгөрсөн жилийн аварга ОУХМ Б.Чинзориг хагас шигшээд Азийн аварга Казакстаны Айдар Амирзаковтой тулалдаж 3:0-ээр ялсан. Аваргын төлөө Английн Пет МкКормактой тоглож 3:0-ээр хожигдсоноор мөнгөн медаль хүртлээ.
52кг-д Х.Энх-Амар алтан медаль хүртлээ
"Химийн цом" олон улсын тэмцээний 52кг-д Х.Энх-Амар түрүүллээ. Дэлхийн Универсиад наадмын аварга Х.Энх-Амар рингэндээ эргэн ирснээс хойших улсын аваргад түрүүлсэн бол хилийн чанадаас анхны алтан медаль хүртлээ.Тэрбээр хагас шигшээд дэлхийн аваргын хүрэл медальт хашир туршлагатай Германы Ронни Бебликийг хожиж аваргын төлөө шалгарч үлдсэн. Алтан медалийн төлөө эзэн орны боксчин Европын аваргын хүрэл медальт Тоуба Хамзаг 3:0-ээр илт давуугаар буулгаж авлаа.Хүрэл медалийг Германы Ронни Беблик, ОХУ-ын Артур Лозников нар хүртлээ.Ийнхүү манай боксчид гурван алт, нэг мөнгөн медальтай “Химийн цом-ыг өндөрлүүллээ.
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна