Орлоготой яам”
Шилэн данс гэхлээр зөвхөн төсвийн зарцуулалт биш юм. Хуулиар бол төрийн байгууллагууд 5 саяас дээш дүнтэй зарлага төдийгүй орлогын мэдээллийг байршуулах ёстой. Гадаад хэргийн яамны шилэн дансанд Монгол Улсаас хилийн чанадад байгаа Элчин сайдын яамдууд болон консулын газруудаас виз, наадаг хуудасны орлогоор дараах мөнгөнүүд орж ирдэг ажээ. Хамгийн их орлогыг урьд хөршийн Эрээн, Хөх хот, Хайлаар, бас Японы Токио, Осака, Солонгосын Сөүлд суугаа дипломат төлөөлөгчийн газрууд оруулжээ. “Урд оны хураалгасан мөнгө /үндэсний сүлжээ төв/” гэх мэт тайлбарууд хэт ерөнхий учраас ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй байна. Харин Төрийн сангаас сар бүр төсөвт байгууллагууд руу шилжүүлдэг орлого энд алга…
Ингээд Гадаад хэргийн яамны Шилэн дансны 5 саяас дээш дүнтэй гүйлгээтэй танилцъя. (2015.01.01-2015.12.10-ны байдлаар)

АСЕМ-ын бэлтгэл ажлын зардлууд ГХЯ-ны төсвөөс гарч байна
Ази, Европын дээд хэмжээний уулзалтыг ирэх жил Улаанбаатарт зохион байгуулахаар Монгол Улс даржин төсвөөсөө илүүчлэн бэлтгэл базааж, улс орнуудын ерөнхийлөгч нарын тоогоор Туулын эрэг дээр хаус барьж, өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн автомашиныг захиалан авах гэх мэт хэрэндээ л олон улсын дайнд хүрэхээр зэхэж байгаа билээ. Юутай ч энэ оны арванхоёрдугаар сарын 10-ны байдлаар АСЕМ-тай холбогдуулж ГХЯ дараах зардлуудыг гаргажээ.
“АСЕМ Оюу толгой захиалгат нислэгийн зардалд”, “АСЕМ-ын ажлын хэсэгт тавилга”, “АСЕМ-ын бичиг хэргийн материал”, “АСЕМ-д хөшиг суурилуулалтын үнэ” гээд л мөнгө хайрлахгүй цацаж байгааг жагсаалтаас хараарай.
Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газарт “АСЕМ-ын 10 сарын түрээсийн төлбөр” нэрээр 14 гаруй сая төгрөг шилжүүлжээ. АСЕМ-ийн нэрээр өөрсөд рүүгээ мөнгө шилжүүлээд л… АСЕМ гэдэг зардлын үүр нэгэнт бий болж, АСЕМ нэрийн дор төсвийн хөрөнгөөр хараа хяналтгүй туйлж байна. Уг нь манай Гадаад хэргийн яам дотроо зохион байгуулаад АСЕМ-ын бэлтгэлийг хангаж болохгүй юм байх даа? Үндсэн ажил нь баймаар. Тэр тусмаа улс орон эдийн засгийн хямралтай, өр зээлэнд идэгдчихээд байгаа ийм үед!

НҮБ-ын Хүн амын хөгжлийн хөтөлбөрийн гишүүний татвар 540 сая төгрөг
Монгол Улс олон улсын хэмжээний олон байгууллагад гишүүнчлэлтэй. Гишүүнчлэлийн татварт төлсөн зардлуудыг дараах жагсаалтаас харж болно.

Иргэдэд туслах санд олгосон мөнгө

Засгийн газрын тусгай сан 30 орчим байдаг, тэдний нэг бол Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан юм. Энэхүү санд Гадаад харилцааны яамнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард мөнгө шилжүүлжээ. Сантай холбогдолтой бусад “шилэн” мэдээ одоогоор алга байна. Бодвол бүгд 5 саяас доош үнийн дүнтэй байсан бололтой.
Тоймгүй их томилолтын зардал
Чухам дотоод биш Гадаад хэргийн яам учраас гадагшаа ирж очих нь тэдний ажлын нэг хэсэг. Дуусч буй 2015 оны томилолтын тоо, зардлуудыг түүвэрлэж дор жагсаав. Мэдээж 5 саяаас дээш зардлуудыг. Ийм үнийн дүнтэй томилолтын зардлуудын жагсаалт 100 хэдийнэ давжээ.




Тэтгэвэрт гарагсдад олгосон 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж ба “гэнэт халсны” тэтгэмжүүд
Төрийн албан хаагчдад төрийн хайр халамж багадаагүйг эндээс харж болно. Бас төрийн албан хаагч ямар нэг бүтцийн өөрчлөлтөд орвол ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж авдаг хуультай. Гэхдээ сүүлийн жилүүдэд манай яам тамгын газруудад болж байгаа үйл явдлуудыг харвал шинэ сайд ирээд гэнэт халсны тэтгэмж гэвэл үнэнд илүү нийцнэ. Харамсалтай нь зардлыг сайдаас биш, төсвөөс гаргадаг учраас түүнд санаа зовох юмгүй. Ноднин сайд Л.Пүрэвсүрэнгийн эхлүүлсэн “өөрчлөлт, шинэчлэл”-ийн ачаар хэд хэдэн хүнд 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон нь шилэн дансанд мэдээлэгджээ. Хэн хэнд эдгээр тэтгэмжийг олгосноо жагсаасан ч гурван хүний тэтгэмжийн “эздийг” ил болгоогүй байна.

Хандивын зардал:

ТББ-аар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ

Энэ хоёр байгууллагатай хамтран ажилласан гэрээнүүд хаалттай учраас ямар нэгэн дүгнэлт хийх боломж алга. Шилэн данс төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангаж чадахгүй байгаагийн нэг жишээ бол энэ.
Компьютер, тоног төхөөрөмж
.jpg)
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна