“Хувьс ал” продакшн дэлгэцийн дөрөв дэх бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” киноны нээлтээ өнгөрсөн амралтын өдөр хийсэн билээ. Тус уран бүтээл нь Холливудад үйлдвэрлэлийн ажлаа бүрэн хийсэн анхны Монгол кино гэдгээрээ бусдаас ялгарч байгаа төдийгүй Холливудад үнэлэгдэх дараагийн уран бүтээлчдийн цувааг үргэлжлүүлж буй гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.
Учир нь, сүүлийн гурван жилийн хугацаанд монгол киног гадаадын зах зээлд гаргах чиглэлээр тууштай судалгаа хийж, энэ талын арга замыг эрэлхийлж яваа уран бүтээлч Д.Ангараг уг киноны ерөнхий зураглаачаар ажиллажээ.“Атганд үлдсэн эрдэнэ” киноны зохиолыг бичиж, ерөнхий найруулагчаар ажилласан Гавьяат жүжигчин У.Уранчимэг “Киноны зохиол нь хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийллийн эсрэг санааг агуулж байгаа.
Мөн энэ зохиол бол жүжигчин А.Ганчимэгт зориулсан зохиол юм” хэмээн нээлтийнхээ үеэр онцолсон.“Хувьсал”-ын “Хар хун” Урнаа энэ удаад үндэсний хэв маягийг шингээсэн содон хар хослолоор гоёжээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ