Т.Даваасүрэн агсны эхнэр, хүүхдүүдэд байрных нь батламжийг гардуулжээ


Цахим сүлжээнд “Хэн нэгэн иргэний хөрөг” нэвтрүүлэгт оролцсон “Улаанбаатар такси” компанийн жолооч Т.Даваасүрэн энэ сарын 2-нд зуурдаар таалал төгссөн тухай бид мэдээлсэн. Түүнийг энэ даваа гарагт эхнэр Д.Амаржаргал нь таван хүүхдийн хамтаар сүүлчийн замд нь үдсэн.

 

Үүнтэй зэрэгцэн “Шинэ Толгойт” орон сууцжуулах хөтөлбөр төслийн хамт олон талийгаачийн гэр бүлд шинэ байр бэлэглэнэ гэх мэдээлэл цахим сүлжээгээр явж эхэлсэн.Тэгвэл өнөөдөр түүний эхнэр болон таван хүүхдэд “Шинэ толгойт” орон сууцны хорооллоос хоёр өрөө байрны гэрээг батламжийн хамт гардуулан өгчээ.