Дуучин Лэди Гага 2010 оны “MTV” шагнал гардуулах ёслолын үеэр үхрийн махаар бүтээсэн даашинз өмсөж олныг гайхшруулсан билээ. Энэхүү даашинзыг загвар зохион бүтээгч Франк Фернандес урласан. Гага энэхүү даашинзаараа амьтны эрх хэрхэн зөрчигдөж буйг олон нийтэд хүргэхийг зорьсон байна.
Даашинзыг 27 кг үхрийн махаар урласан бөгөөд 2012 оны нэгдүгээр сард уг даашинзыг Вашингтон хотноо байрлах “The National Museum Of Women In The Arts” музейд байршуулсан аж. Даашинзыг муутгахаас сэргийлэн музейн ажилчид зургаан жилийн турш тусгай уусмалаар арчсан байна. Харин энэ сарын эхээр даашинзны зарим хэсэг унаж, бүхэлдээ хатаж эхэлжээ.
Музейн удирдлагуудыг уг даашинзыг дахин засварлахаар болж, үзмэрээс буулгасан байна. Лэди Гагагийн “Махан даашинз” нь дэлхийн хамгийн өвөрмөц 10 даашинзны нэг юм.
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна