Нохойн дуу ойртож намууд аль тойрогт нэр дэвшигчээ сойж, мандат өвөртлүүлээд явуулахаа бараг шийдэж дууссан болов уу. Үүнээс гадна намын жагсаалт гэж нэлээд том тохиролцоо бий. Зарим намуудын жагсаалт нэлээдгүй өндөр үнэ хүрч буй гэсэн мэдээлэл ч байна. Ямартай ч нам нь халаасны мандатаа сайн авбал Улсын их хуралд цахилгаан шатаар суух эрхмүүдийн нэр эхнээсээ тодорч эхэлсэн.
Энэ жил АН-ынхан сонирхолтой байдлаар сонгуульд оролцох төлөвлөгөө гаргасан бололтой. Тодруулбал, намын дарга болон Ерөнхий сайд гээд намын удирдах албан тушаалтай эрхмүүд тойргоос нэр дэвшихээр болсон гэнэ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Зам, тээврийн сайд М.Зоригт нар Дорнодоос нэр дэвших бол намын дарга З.Энхболд Өвөрхангай аймгаас нэр дэвшихээр болсон аж. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ардчилсан намын жагсаалтыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тэргүүлэхээр болсон байна. Түүнийг жагсаалтын нэгд бичсэн нь Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаа энэ сонгуулиар АН-ын урдаа барих гол “зэвсэг” учраас ийм шийдвэр гаргасан бололтой.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна