Хучлагтай машиндаа угаартаж нас барсан гэв


Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цэлмэг" хотхоны гадаа хучлагатай байсан автомашинаас эрэгтэй эмэгтэй хүний цогцос олдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт болсон хүчтэй цасан шуурганы үеэр автомашины хучлага сөхөгдөхад эрэгтэй, эмэгтэй хоёр хүний цогцос байсныг иргэд хараад цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.

Одоогоор ямар шалтгаанаар амиа алдсаныг нь тогтоохоор шүүх шинжилгээний хүрээлэнгийнхэн ажиллаж байгаа юм. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс өгч буй мэдээллээр бол хоёр хүний цогцос удсан байдалтайгаар олдсон гэдэг нь  худлаа аж. Нас барсан иргэдийн хувьд машинаа халаах гэж байгаад угаартсан байдалтай амиа алдсан гэх тодруулгыг албаныхан өгч байна