Богино хугацаанд залуусын дунд хамгийн ихээр хайрлагдаж, дуулсан дуу болгон нь хит болдог залуу дуучин А Cool хэдхэн хоногийн дараа тохиох Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан гэнэтийн бэлгээ задаллаа.Тодруулбал, “Тамир” төв нэгэн онцгой бэлгийг эмэгтэйчүүдийн баярт зориулан барьж байгаа юм. Тус төвийнхөн дуучин A Cool хамтран “Beautiful” тоглолтыг толилуулахаар болжээ.
Та хайртай бүсгүйгээ баярынх нь өдөр хайрын дуунд уярааж, халуун вино, час улаан сарнайгаар бэлэг барихаар зэхэж байгаа бол тэр бүхэн энэ тоглолтод багтаж байгаа юм шүү.Тоглолтод урилгаар “Татар” хамтлагийн реппер Заяа, DJ Agi нар орж байгаа.Тоглолтын тасалбар 30 мянган төгрөг бөгөөд халуун вино, гал улаан сарнайн хамт дагалдах юм байна.
“Тамир” төвд энэхүү тоглолтын үеэр ширээ захиалга бол 11-362580 утсаар холбогдож болох бөгөөд тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99008325 утсаар лавлаарай.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна