Тэртээ 20 жилийн өмнө Монголын хамгийн шилдэг Камертон хамтлаг Аяа миний - "18 нас" хэмээн анхны хит дуугаа дуулж байжээ. Тэр цагаас хойш олон арван хит дуугаар сонсогчдынхоо сонорыг мялаасаар ирсэн тус хамтлаг өөрсдийн залгамж халааг бэлтгэн Камертон-2 шоуг зохиож, Бид-4 хэмээх хамтлагийг урлагт шинээр мэндлүүлсэн.
Тэгвэл залгамж халаа болсон БИД-4 хамтлагийн авъяаслаг залуус 20 жилийн өмнө Камертон хамтлагийн 18 насаа магтан дуулж байсантай адил "18 нас Би чамд хайртай" хэмээх залуусын гэгээн ариухан хайрын тухай өгүүлсэн уран сайханы киноны дууг дуулж үзэгч, сонсогчдын хүртээл болголоо. Тэрээр тус кино олон залууст анхны хайрын гэгээлэг сайхан бүхнийг таниулж, олон хүмүүсийн гэгээн дурсамжийг сэргээж сэтгэлийн утсыг хөндсөн гайхалтай уран бүтээл болсныг киноны үзэгчид сэтгэл хангалуунаар хэлж байгаа юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна