Дэлхийд гайхагдаж байгаа энэхүү олдворууд нь 2001 онд Бүгд Найрамдах Тува улсын Кызыл Хотоос баруун хойно орших Аржаан тосгоны орчимоос олдсон бөгөөд 2500 жилийн өмнө амьдарч байсан эртний хаан хатадын оршуулга гэж эрдэмтэд үзэж байна.Энэхүү түүхийн үнэт олдворуудыг дэлхийн нэр хүндтэй музейнүүд өөртөө авахыг хүсч олон сая доллар санал болгосон хэдий ч Тувагын ард түмэн өөрсдийн өв соёлоо Аржаан-2 Музейдээ хадгалж үлджээ.
Монгол туургатан Миссийн тэмцээнийг санаачлан зохион байгуулагчид энэхүү үнэт олдвороос санаа авч “Гуа Марал Эрдэнийн Титэм”-ийг тэргүүн миссдээ зориулан бүтээжээ. Титэм нь хаданд авирах Гуа маралын сүрэгийг дүрсэлсэн бөгөөд орой дээрх сүргийн манлай Гуа Марал нь дөрвөн туурайгаар нэгэн цэгт гишгэж ихэмсэгээр тэнгэр өөд ширтэж байгааг биетээр бүтээжээ.
Титэмийг бүхэлдээ мөнгөөр цутгаж “Хувилгаан” үнэт чулуугаар чимэглэсэн бөгөөд орой дээрх Гуа марал нь 999 сорьцтой алтан шармал юм. Монголын нууц товчооноо хүмүүний үүсэл гаралыг Бөрт чоно, Гуа маралаас үүдэлтэй гэсэн билэгдэлээр Монгол туургатны гоо бүсгүйн титэмээ Гуа Маралаар урласан гэж зохион байгуулагчид тайлбарласан юм.
Дашрамд дурьдахад энэхүү титэмийг уран дархан Т.Энхтайван урласан бөгөөд бүтээлийн өртөг нь 4,5 сая төгрөгөөр бүтсэн бол Монгол Туургатан хацар гоо охидын тэргүүнийг чимэж жил ирэх тутам үнэ цэнэ нь өснө гэдэгт итгэлтэй байна.
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна