Монголын рок, поп урлагийхан Б.Энхлэн охины төлөө сайн үйлсийн аянд нэгдлээ. Б.Энхлэн охин одоо дөрвөн сартай бөгөөд нүдний хорт хавдартай болох нь тогтоогджээ. Энэхүү өвчнийг Солонгос улсад эмчлэгдэх боломжтой гэж хариу гарсан ч хагалгааны зардал 160 сая төгрөг болох учир охины аав ээж ийнхүү олон түмнээсээ хандивын гараа сунгахыг хүссэн билээ.
Тэгвэл Монголын урлагийн үе үеийн шилдгүүд нэгдэж Б.Энхлэн охинд тусалхаар “Ааваа ээжээ энийг хардаа” хандивын тоглолтыг зохион байгуулахаар боллоо. Тоглолт гуравдугаар сарын 11-ны 19:00 цагт UB Palace-ын концертын их танхимд болох юм байна. Сайхан сэтгэлд Монголчууд та бүхнийг Б.Энхлэн охинд амьдрал хайрлаж “Ааваа ээжээ энийг хардаа” хандивын тоглолтыг үзэхийг уриалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 88000725, 99701888, 88001999 утаснаас дэлгэрэнгүй авах боломжтой

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна