Эдийн засаг хямарч байгаа энэ үед амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс их болсон. Үнэндээ энэ нь амар хялбар гэхээсээ илүү таныг “аавын” хаалга татуулахад хүргэж байгаа хэрэг. 02.26 шөнө л гэхэд сүлжээ цайны газар болох “Шөлөндөө” тог тасарсан байх үед нь үүрийн 05.00 үед дээрэмджээ. Дээрэмчид нүүрэндээ баг зуусэн 20 гаран насны хоёр залуу байсан ба тухайн өдөр ээлжинд хонож байсан 42 орчим насны тогооч, 24 настай зөөгч нарын амыг нь скочоор боон хүлжээ. Тухайн өдрийн орлогыг дээрэмдэхээс гадна 24 настай зөөгчийг хүчирхийлсэн.
Одоогоор “Шөлөндөө”-гийн удирдлагууд мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд охины биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл өгсөнгүй. Эмнэлгийн үйлчилгээ авч байгаа гэсэн сураг байгаа. Тухайн гэмт хэрэг хийсэн этгээдүүдийг Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Bolod.mn
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна