Т.Ариунаа АНУ-ыг зорилоо

Admin
Өчигдөр 12 цаг 41 минут

Монгол Улсын Гавьяат жүжигчин, НҮБ-ын хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа АНУ-ын хотуудаар аялан тоглолтоо хийхээр өчигдөр Чикаго хотыг зорилоо. Тэрбээр Чикаго, Денвер, Сеаттлэ, Вашингтон болон Сан Франциско хотод ажиллаж амьдарч буй монголчууддаа “Нандин учрал" тоглолтоо толилуулах аж.

 

 Т.Ариунаа “Та эх орныхоо хаана ч төрсөн бай унасан газар, угаасан ус чинь Монгол. Та энэ дэлхийн аль ч өнцөг булан бүрт ажиллаж амьдарч бай зүрх чинь Монгол. Таны хүсэл, тэмүүлэл, итгэл үнэмшил чинь Монгол. Хамгаас эрхэм, хамгаас нандин бүхэн тань Монгол. Тиймээс ч АНУ-ын хотуудын миний дуунууд эгшиглэх болно.  "Нандин учрал"-аар уулзацгаая, Намайг хүлээж байгаарай” хэмээжээ.