Сүүлийн үед гарч буй томоохон сесаациудын нэг нь дуучин Нара улс төрд хүч үзэхээр шийдсэн тухай байв. Тэрбээр миний энэ шийдвэр өглөө бодоод орой гаргачихсан зүйл огт биш. Намайг улс төрд орно гэж шийдэхэд хүргэсэн хамгийн том зүйл бол ард иргэдийн хүнд хэцүү амьдрал юм.
Надад хамгийн багадаа өдөрт тусламж гуйж арваад хүн ханддаг. Хүүхэд минь өвдчихлөө, ээж маань ингэчихлээ, би хүүхдээ өсгөх гэж зовж байна, хэцүү байна гэх зэрэг олон хүн хандаж байна. Үүнийг сонсоод би эмэгтэй хүн зүгээр сууж чадахгүй байна. Төрийн бус байгууллага байгуулаад шийдчих ч асуудал биш шүү дээ гэсэн байдаг. Тэгвэл дуучин бүсгүйг улс төрд хүч үзэхээр болсон тухай яриа гарснаас хойш гурван ч нам түүнийг намдаа элсүүлэх санал тавьсан аж.
Түүнчлэн тэрээр УИХ-д нэрээ дэвшүүлэх тухай ярианд саад болж буй нүцгэн зурагныхаа тухайд тайлбар өгсөн байх юм. Зураг авахуулж байхдаа жаахан охин байсан. Яахав дээ хэдэн төгрөг нь амьдралд хэрэг болчих юм байна гэж бодсон хэрэг. Залуу эмэгтэй хүний хувьд залуу насаараа гоёх, залуу насаа мөнхлөхийг хүссэн байж болох юм. Эмэгтэй хүний л бие байна шүү дээ. Түүнээс биш ямар нэг байдлаар садар самууныг сурталчилсан юм байхгүй.
Хүмүүс урлаг талаас нь харахыг хүсэхгүй, чичлээд байна л даа” хэмээн ярьсан байна. “Хэрвээ байгууллага хувь хүний хооронд байгуулсан гэрээ мөрдөгддөг байсан бол тэр зургуудыг өдийд хэн дуртай нь ашиглах ёсгүй байсан. Монгол контенттой “Зөвхөн монгол контентын өмч” гэж гэрээ байгуулсан боловч гэрээ маань хэрэгжихгүй байна л даа гэжээ.

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна