Улаанбаатарт таван улсын шилдэг шатарчид өрсөлдөнө


Ирэх  сарын 13-20 өдрүүдэд Улаанбаатар хотноо Тува, Өвөр Монгол, Монгол, Халимаг, Буриад улсуудын шилдэг шатарчид "Монгол Туургатны шатрын их наадам"-д өрсөлдөнө.

Тэмцээнийг “Дэлхийн Монголчууд Глобал сан” зохион байгуулж байгаа бөгөөд жил бүр уламжлал болон зохиогдох нь ээ.Наадамд таван орны шилдэг нэг эмэгтэй, нэг эрэгтэй тамирчид оролцон тойргийн журмаар тоглож шилдгээ тодруулах юм байна.

 

"Монгол Туургатны шатрын их наадам"-д Дэлхийн шатрын холбооноос ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулах юм байна.