Давгаа аварга “Дүнжингарав-2016”-д


Асашёорюү Д.Дагвадорж аварга өчигдөр Хүй долоон худагт болсон “Монгол хээр” Дүнжингаравын хурдад УИХ-ын гишүүн Н.Наранхүүгийн гал дээр зочилжээ.Азарга насны төрөлд Дундговь аймгийн Өлзийт сумын ААУ Б.Наранхүүгийн Монгол хээр гурав дахиа түрүүллээ.

 

Уралдааны азарга насны төрөлд 253 хүлэг хурд, хүчээ сойсноос Б.Наранхүүгийн Монгол хээр түрүү авчээ.Давгаа аварга уралдааны үеэр хурдан морины унаач хүүхдийн бүсийг чангалж өгч байгаа зураг олон нийтийн цахим сүлжээнд  тархсан. Мөн тэрээр 68 дугаартай морины хүүхдийн дэргэд сельфи хийн танихгүй хүүхэд хэмээн постолжээ.