“АСА” циркт ээжийгээ баярлуулан азтан болж Итгэлт хамбад аялуулаарай


Монголын үзэсгэлэн гоо ээжүүдэд удахгүй тохиох Олон улсын эмэгтэйчүүдийн баярын тохиолдуулан урлагийн одод ая дууны хадгаа өргөн барих гэж байна. Тэнгэрт залбирч цацлаа өргөх Монгол ижий минь Тэвэрсэн үрдээ бүүвэй аялах энэрэлт ижий миньХаниа хайрлаж цайгаа дээжлэх бурхан ижий минь Хатуу орчлонг зөөллөсөн хатан ухаант “Монголын сайхан ээжүүд” тоглолт ирэх гуравдугаар сарын 7, 8-нд “АСА” циркт 19:00 цагт ердөө хоёрхон удаа эгшиглэх гэж байна. 

 

Тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, Гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, Г.Батбаяр, Д.Энхзул, Н.Болормаа, Ч.Бат-Эрдэнэ, Ч.Амаржаргал, С.Ганзориг, Соёлын тэргүүний ажилтан М.Бямбажав, Т.Батсайхан, Г.Намсрайноров, П.Жимсээ, Н.Мөнгөншагай нар оролцон Монголын үзэсгэлэн гоо ээжүүдийг магтан дуулах болно. Мөн энэхүү тоглолтын азтай хоёр үзэгч хагас сая төгрөг буюу 500 мянган төгрөгийн эзэн болох бөгөөд азтай 6 ээжийг Итгэлт Хамбад мөргөх аяллын бүх зардалд бүхий эрхийн бичиг хүлээж байна.

 

 “Монголын сайхан ээжүүд” тоглолтын тасалбарыг 1900-1617 үнэгүй хүргэнэ. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88481000, 99000000 утсаар тодруулж болох нь ээ.