Улс төрд хүч үзэхээр шийдсэн гэдгээ зоригтойгоор илэрхийлж олны анхаарлын төвд орох болсон дуучин Нара 25-р суваг телевизийн Дуусдаггүй яриа нэвтрүүлэгт зочноор оролцжээ. Нэвтрүүлгийн үеэр түүний зоримог шийдвэрийн талаар голлон ярилцсан ба хамт оролцсон эрхмүүдээс ч олон асуулт ирж байлаа. Тэр бүрд торолгүй хариулт өгч өөрийгөө авч гарсан Нара нэг л асуултанд бүдэрчихлээ.
Түүнийг “байдалд оруулсан” асуултыг сүүлийн үед шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, төрийн байгууллагуудын ил тод байдлыг иргэдэд хүргэхээр зориг шулуудан иргэний үүргээ сайн биелүүлж буй эрхэм болох Шилэн Цогоо байлаа. Түүнээс “Таныг урлагийн хүн гэдэгийг мэднэ. Гэвч яг ямар дуу дуулсан юм бэ? Дуучин хүн ямар нэг дуу дуулсан байж л таараа, тэрийг нь хүмүүс сайн мэддэггүй юм гэхэд ядаж нэг удаа сонссон байх учиртай” гэсэн асуултанд дуучин бүсгүй ихэд сандарсан байдалтай тойруулсхийгээд өнгөрөөжээ.
Энэ нэвтрүүлгийг үзсэн хүмүүс нээрээ л дуучин Нара, дуучин Нара гээд байдаг яг ямар дуу дууллаа гэх бодолд автацгаасан бололтой. Хэт их өндрөө аваад өөрийгөө УИХ-ын гишүүн болсон мэт аашилж байсан түүний хандыг Шилэн Цогоо нэг сайн нам дарлаа гэлцэх хүмүүс ч цөөнгүй байв. Фэйсбүүкийн идэвхитэй хэрэглэгч тэрээр 150 мянган дагагчтай болсон нь яг юунд нь болсон бэ? гэх асуултууд ч ар араасаа хөвөрч эхэллээ. Ингээд бодохоор энэ бүсгүй өөрийгөө цоллов уу? Өнгөцхөн бодлоор бид түүнийг танив уу? гэдэг хачирхалтай бодол төрж байгааг нуух нь юун…
<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/fwEHN4Z_5D8" frameborder="0" allowfullscreen></iframe>
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна