Олон нийтийн цахим сүлжээнд цэнхэр үст Цэрэнгийн өрнүүлээд буй Мүүний шашны эсрэг цусгүй дайн нэлээд шуугиан тариад байгаа билээ. Тэрээр сүүлийн жилүүдэд Мүүний шашны талаар олон баримтуудыг дэлгэн ярьж байсан бөгөөд энэ удаад тэмцлээ эцсийг нь хүртэл явна гэдгээ дуулган ийнхүү өрнүүлээд байгаа юм.
Түүнийг дэмжих олон байгаа ч бас шүүмжлэх хэсэг ч бий. Тэрээр өөрийн цахим хуудаснаа шинээр ТББ байгуулан Мүүний эсрэг үйл ажиллагаанд хуульч, өмгөөлөгчийн дэмжлэг авахаар тэрхүү үйл ажиллагааг санхүүжүүлэх иргэдийн туслалцааг нэгтгэхээр хандивын данс нээснээ албан ёсоор дуулгалаа.
Тэрээр “Миний бие өнөөдөр "Монголын Оюун санааны эрх чөлөө" нэртэй Төрийн Бус Байгууллагын (Монголын Оюун санааны Тусгаар тогтнол ТББ - The Mind Independence of Mongolia non-profit organization?) шавыг тавилаа. Англиар Mind freedom of Mongolia. Бусдын оюун санааг хянах буюу хүмүүсийн ухамсрыг бүрэн хянадаг шашны гаж урсгалын эсрэг том хөдөлгөөнийг эхлүүлэх албан ёсны зөвшилцөл хийгдлээ. Олон олон хүний дэмжлэг нийгмийн захиалгаар энэ төрийн бус байгууллага бий болж байна. Намайг дэмжиж, надад итгэж буй та бүхэндээ гүнээ талархаж байна.
Энэ төрийн бус байгууллага нь нийгэмд бугшсан энэ гаж урсгалын үнэн төрхийг олон түмэнд илчлэхийн сацуу Мүүнтэй холбогдсон эрх мэдэлтнүүдэд сануулга өгөх юм. Цаашилбал Сүм Хийдийн хуулийн тухай хэлэлцүүлэгт саналаа нэмэрлэх, шашны гаж урсгалын хохирогч болж, улмаар сэтгэцэнд нь өөрчлөлт орсон хүмүүст сэтгэл санааны засал хийж нийгэмдээ эргэж ирэхэд нь туслах гэх мэт асар олон ажил биднийг хүлээж байна.Анхааруулах нэг зүйл: Мүүнийхэн дэлхийн олон оронд эсэргүүцэгчдийг нухчин дарсаар ирсэн арвин их туршлагатай...Олон удаагийн эсэргүүцлийг эрх мэдэл, мөнгөөр давж, заргалдаж ирсэн түүхтэй.
Монголчууд бид шашны харгис урсгалтай анх удаа тулалдахаар зэхэж буйг анхаар. Иймд миний болон Мүүний эсрэг үгээ хэлж буй нөхдийн минь нэр төрд халдах, тэднийг гутаан доромжлох үйлдлүүд эхэлснийг та бид анзаарч ойлгож байгаа буй заа.Намайг дэмжигч олон хүн миний алхмыг хүлээж байна. Асар их мэдээлэл Цэрэн миний нэр дээр хуримтлагдаж, олон хүн саналаа хэлж буйд баярлалаа” хэмээн бичжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна