Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Л.Дэмидбаатар театрынхаа цагаан сарын золголт дээр бусдаас содон дээлээр гоёжээ. Ягаан өнгийн дээлээр гоёж, монгол гутал, дөрвөн талтай булган малгай өмсөн бусадтайгаа хөөрөг зөрүүлэн тамхилах тэрээр нэлээд содон тусч байлаа. Хошин урлагт нэг хэсэг зүтгэж үзэгчдэд олон сайхан дүрээрээ танил болсон тэрээр өнгөрсөн сард гэргийнхээ хамт “Оршихуй” нэртэй уран бүтээлийн тоглолт хийсэн юм.
Драмын урлаг, тайз дэлгэцийн урлагт хөл тавиад 30 шахам жил болж буй жүжигчин Л.Дэмидбаатар ихээхэн өвөрмөц тоглолт толилуулсан.Тэрээр гэргийтэйгээ хамтран дуулж, мөн драмын жүжигт тоглосон юм. “Дон Жуан” жүжгийг Монголд тавихад анхны Дон Жуанд, Отелло жүжгийн Ягогийн дүрд, “Буудлын эзэн авхай” жүжгийн гол дүрд, “Парисын дарь эхийн сүм”, “Амьгүй албат” жүжгийн гол дүрд тоглосон Л.Дэмидбаатар уртын дуу чамгүй сайхан дуулдгаа ч энэхүү тоглолтоороо харуулсан юм.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ