Кино сонирхогчдын төдийгүй цахим ертөнцийнхний дунд хүлээлт үүсгээд буй “Маск” продакшны залуу уран бүтээлчдийн шинэ бүтээл болох “Би ээж болмоор байна” уран сайхны кино нээлтээ хийхэд 8-хан хоног үлдлээ. Киноны найруулагчаар ах, дүү Г.Дарханбаяр, Г.Дарханбаатар нар ажиллаж байгаа аж.
Харин киноны гол дүрд “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг, Ш.Жавхлан, Г.Чулуунцэцэг нараас гадна сүүлийн үед цахим ертөнцөд ихээхэн эрэлттэй байгаа дуучин Нара нар хамтран тогложээ. Сонирхуулахад дуучин Нара өөрийн хүүтэйгээ уг кинонд тоглосноороо ихээхэн онцлогтой аж. Киноны талаар товчхон өгүүлэхэд: “Ганаа Солонго хоёр гэр бүл болоод 10 жил болсон ч тэр хоёрт нэг зүйл дутуу байна. Тэр бол хүүхэд. Хоёр хос хүүхэдгүйгээс болоод айл гэрт байх ёстой аз жаргалгүй байгаа мэт санагдана. Нэг өдөр Ганаа томилолтоор хөдөө явахдаа гар утсаа үлдээж явснаас болж Солонго маш хэцүү сонголт хийхэд хүрнэ.
Солонгоогийн найз бүсгүй болох Одко Солонгоог дагуулж үзмэрчид очсоноор бүх зүйл эхэлнэ. Солонго хүүхэдтэй болох хугацаа 33 нас хүрэхээс өмнө буюу дөрөвхөн хоног үлдсэнийг сонссон мэдээ байлаа. Ингээд Солонго нөхрийнхөө араас явах уу, найз Одкогийнхоо зөвлөснөөр хэн нэгэн залуугаас хүүхэдтэй болохуу гэсэн хоёр сонголт үлдэнэ. Цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг та бүхэн гуравдугаар сарын 4-нд нээлтээ хийх “Би ээж болмоор байна” киноноос хүлээн авч үзээрэй.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв