Улсын гарьд Н.Ганбаатар цагаан сарын битүүний барилдаанд зодоглохоор бөхийн өргөөнд ирэхдээ манай дуранд өртлөө. Тэрээр өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар шөвгөрч байсан бөх сонирхогчдын харааг булаасан бөх юм.
Тэрээр Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Рэгжийбуугийн Нямдоржийн хүү бөгөөд авга ах нь үндэсний бөхийн улсын заан Рэгжийбуугийн Давааням, үеэлүүд нь улсын начин Даваанямын Лхагвадорж, мэргэжлийн сүмо бөхийн ёкозуна Даваанямын Бямбадорж нар юм.
Н.Ганбаатар гарьд 2008 онд хоёрын даваанд сумын заан Р.Анхбаатар /аймгийн заан/, гурвын даваанд аймгийн начин Ц.Чимэддорж / аймгийн арслан/, дөрвийн даваанд аймгийн арслан А.Сүмбээ, тавын даваанд аймгийн арслан Э.Энхбат/улсын начин/, зургаагийн даваанд улсын харцага Т.Мөнгөнцоож, долоогийн даваанд улсын аварга Д.Сумъяабазар, наймын даваанд улсын заан Б.Ганбат /улсын арслан/ нарыг давж улсын начин До.Ганхуяг /улсын арслан/-д унаж улсын гарьд цолыг 26 насандаа хүртсэн юм. Түүнийг үе тэнгийнхэн дундаа даруухан нэгэн гэдэг юм билээ.
Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
Дүүжин замын тээврийн барилга угсралт 70 орчим хувьтай байна
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
"Сурронгүй сургууль" аян Шинэ Монгол Харүмафүжи сургуулиас эхэллээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ