Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаанаас нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, автобусны зогсоолд бүрэн орж зогсох байдалд хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Энэхүү үүргийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуйн нэгж, байгууллагад “Жолооч нарт үйлчилгээний заавар зөвлөмжийг тогтмол өгч, автобусны зогсоолд бүрэн орж зогсох, байгууллагын дотоод хяналтыг сайжруулах тухай” албан бичгийг нийслэлийн Тээврийн газраас хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллаж байгаа юм.
Мөн нийслэлийн өнгө төрх, үйлчилгээний соёл, чанарыг сайжруулах зорилгоор “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага” стандартуудыг мөрдөхөд анхаарч ажиллаж байна. Нийтийн тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалган гадна, дотор цэвэрлэгээг хийлгэж, шугам замд унтарч эвдэрсэн тээврийн хэрэгслийг замаас чөлөөлөх чирэгчийг хуваарийн дагуу ажиллуулж хэвшлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна