Рок, поп, нийтийн дуу, хошин урлагийнхан энэ сарын 26-нд нэгдэн“Бид хамтдаа-2016” хамтарсан тоглолтоороо “тэсрэлт” хийх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл уг тоглолтод залуусыг байлдан дагуулж байсан дуучин ВХ эргэн тайзнаа гарч уран бүтээлээ толилуулахаар болсон байна. Тэрээр сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ түр завсарлан хувийн амьдралдаа анхаарал хандуулж байсан. Харин энэ удаад удаан хүлээсэн фенүүдтэйгээ ийнхүү уран бүтээлээрээ уулзах нь ээ.
Тэд энэ сарын 26-нд “UB Palace”-н концертын их танхимд 19:00 цагт “Бид хамтдаа-2016” хамтарсан тоглолт хийхээр ийнхүү товоо зарлаад байгаа юм.
Энэ удаагийн тоглолтод урлагийн тайзнаа нэг үе болон хамтдаа гарч ирж байсан дуучин Б.Болдбаатар, Э.Төрмандах, А.Мөнхбат, морины хэмээн алдаршсан дуучин Л.Нарантуяа болон Э.Оюумаа П.Идэржавхлан П.Жимсээ Д.Бурмаа А.Түмэн-Өлзий дуучин A Cool, BX, “Sync”, “Мотив”, “Гурван бүдүүн” рор опера “Увертюра” хамтлаг дуучин П.Баярцэнгэл ойрд тайзнаа гараагүй байгаа хүүхдийн элч дуучин Ану хошин урлагийн “Parody” хамтлаг оролцох нь ээ.
Тэд “Бид хамтдаа-2016” тоглолтыг зохион байгуулахаар нэгэн зорилгын дор ийнхүү нэгдээд байгаа гэнэ. Гэхдээ тэдний гэнэтийн бэлэг тоглолтын өдөр тайзнаа задарна гэсэн шүү. Тэр нь юу байх бол оо.
Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 96886060 дугаараас авч болох нь ээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна