Театрын “Торгон” Тунгаа


Театрынхан “Торгон” Тунгаа гэж нэрлэдэг байсан Гавьяат жүжигчин Тунгалаг өдгөө ч дэгжин ганган нэгэн.  Тэрээр их театрынхаа цагаан сарын золголтод жил бүр уригдан оролцдог бөгөөд энэ жил бор торгон дээлээр гоён иржээ.

 

Залуу байхын л театрын ганган бүсгүйчүүдийн тоонд багтдаг байсан тэрээр дээлэн дээрээ час хийсэн гоёлоо зүүхээ ч мартсангүй. “Мөрөөдлийн театр”-ын “Ээжийн дайсан” инээдмийн кинонд шаггүй хадам ээжийн дүрийг бүтээсэн түүнд  киночид дүрийн санал байнга л илгээдэг гэсэн шүү.