УИХ дахь МАН-ын бүлгийн реферант Б.Цогтгэрэл буюу “Шилэн” Цогоо өчигдөр Үндэсний аудитын газрын үүдэнд гал тавьж, бусдын амь насанд халдах шахлаа. Тэрээр өөрийнх нь өргөдөлд хариу өгсөнгүй гэж Үндэсний аудитын газрын дарга А.Зангадын дүрсээр ийнхүү сор залжээ. Тэрээр энэхүү үйлдлээ шинийн 15-ны билигт сайн өдрийг тохиолдуулан сор залах ёслол үйлдлээ гэжт айлбарласан байна.
Тэд “Ноён Зангад” гэсэн бичиг наасан хүүхэлдэйн дээр бензин асгаж шатаасан бөгөөд Б.Цогтгэрэлтэй явсан хоёр ч хүн галыг унтраах үеэрээ өөрсдөө галд өртөж, сандралдсан байна.Сор залах гэдэг бол хүнийг айлган сүрдүүлдэг, хүний нэртэй, хүний дүрсийг галдан шатаадаг ёслол биш. Монгол хэлний их тайлбар тольд тайлбарласнаар “Өвлийн улирлын сүүл сард тэрс номтны ёс, шашин лугаа дайсагнагчидтай тэмцэн няцаагч догшдыг магтаж, тарни, ерөөл хурж, эцэст нь зул, хүж, балин жалсайгаар тойруулан чимсэн гурвалжин дүрсийг хэлнэ” гэжээ.
МАН-ынхан өнгөрсөн онд сонгуулийн авто матмашиныг шатаасан бол энэ удаад тус намын гишүүн ийнхүү албан тушаалтнаар шийдвэр гаргуулахын тулд төрийн байгуулалгын үүдэнд ийнхүү сор залахдаа нэгнийгээ галдах дөхлөө.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна