Монголын рок поп болон нийтийн дуу, хошин урлагийн төлөөллүүд нэгдэн тун удахгүй тэсрэлт хийхээр хэдийнээ бэлтгэлдээ гарчээ. Тэд энэ сарын 26-нд “UB Palace”-н концертийн их танхимд 19:00 цагт “Бид хамтдаа-2016” хамтарсан тоглолт хийхээр ийнхүү товоо зарлалаа. Энэ удаагийн тоглолтод урлагийн тайзнаа нэг үе болон хамтдаа гарч ирж байсан дуучин Б.Болдбаатар, Э.Төрмандах, А.Мөнхбат, морины хэмээн алдаршсан дуучин Л.Нарантуяа болон Э.Оюумаа П.Идэржавхлан П.Жимсээ Д.Бурмаа А.Түмэн-Өлзий дуучин A Cool, BX, “Sync”, “Мотив”, “Гурван бүдүүн” рор опера “Увертюра” хамтлаг дуучин П.Баярцэнгэл ойрд тайзнаа гараагүй байгаа хүүхдийн элч дуучин Ану хошин урлагийн “Parody” хамтлаг оролцох нь ээ.
Тэд “Бид хамтдаа-2016” тоглолтыг зохион байгуулахаар нэгэн зорилгын дор ийнхүү нэгдээд байгаа гэнэ. Гэхдээ тэдний гэнэтийн бэлэг тоглолтын өдөр тайзнаа задарна гэсэн шүү. Тэр нь юу байх бол оо.
Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88112990, 96886060 дугаараас авч болох нь ээ.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв